Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хуулийн дагуу 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барина. 

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Өнгөрсөн оны төсвийн тодотголоор хууль тогтоомжийн зардалд хүүхдийн мөнгөний санхүүжилт дийлэнх хувийг эзэлдэг байна. Тиймээс энэ оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгөнд 104.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт суулгасан. Ингэснээрон дуустал бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг тасалдалгүй өгөхөөр болжээ.

Харин ирэх оны хувьд ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор тусгасан юм.