2019 оны 11 дүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудын хуваарийг хүргэж байна.

-11 дүгээр сарын 03-ны 12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Бөхийн. тоо хязгааргүй.

-11 дүгээр сарын 09-нд 14.00 цагаас Их засаг их сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Начин цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

-11 дүгээр сарын 16-нд 14.00 цагаас "Босоо" хэмээх Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар, цолтой 256 бөхийн барилдаантай.

-11 дүгээр сарын 17-нд 14.00 цагаас ААЦЦБЗ 256 бөхийн ээлжит барилдаантай.

-11 дүгээр сарын 21-нд 14.00 цагаас Атарын 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

-11 дүгээр сарын 26-нд 14.00 цагаас Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.

-11 дүгээр сарын 27-нд 14.00 цагаас Эзэн чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.



Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо