Эрүүл мэндийн яамны 17:00 цагийн мэдээлллийн үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас нийт 27183 иргэнээ эх оронд нь авчирсан. Үүнээс 106 удаагийн тусгай нислэгээр 20582 иргэнийг татан авсан. 

11 дүгээр сарын хувьд нийт 10 удаагийн тусгай нислэгээр 1900 гаруй иргэнийг гадаадаас авчирхаар төлөвлөсөн байсан. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сард үйлдэх байсан үлдсэн 7 нислэгийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Иймд дээрх нислэгүүдээр эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд Элчин сайдын яамандаа дахин хандана уу. Нислэгийн тийзээ авчихсан иргэдийн хувьд агаарын тээврийн МИАТ компани нөхцөл байдал намжихаар дахин нислэг төлөвлөсний дараа авчихсан байгаа тийзээрээ эх орондоо ирэх боломжтой.

Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард үйлдэгдэх эсэх, хэзээ үйлдэгдэх талаар нөхцөл байдалтай уялдаж шийдвэр гарах учраас одоогоор тусгай нислэгүүдийн шинэчилсэн тов мэдэгдэх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.


11 дүгээр сард иргэдээ татан авахаар төлөвлөсөн тусгай үүргийн нислэгүүдийн хуваарь

  • 11 дүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 дүгээр сарын 6-нд Алматы-Улаанбаатар
  • 11 дүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар 
  • 11 дүгээр сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11 дүгээр сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11 дүгээр сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 дүгээр сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 11 дүгээр сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11 дүгээр сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 дүгээр сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татан авах байсан ч үйлдэгдээгүй 7 нислэгийг цуцаллаа.