МХГ-аас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Арьс гоо заслын эмнэлэгт хяналт шалгалт хийсэн байна.


Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрчээ.

Иймээс улсын байцаагчийн 02-03-284/23 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.