"Улаанбаатар" олон улсын IX кино наадмын "Шилдэг түүхэн кино"-ны шагналыг "Зүрхний хилэн" кино хүртжээ. Тус кино гараад  сар гаруйхан болж байгаа ч ашиг орлогоороо дээгүүр байранд жагсч байгаа билээ. 

“Фантастик” продакшн, “F Studio”-гийн хамтын бүтээл “Монгол Контент” ХХК-ийн хамтран ажилласан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонл Манж Чин улсын дарлалд нухлагдаж байсан монгол түмнийхээ төлөө тэмцэж буй шилийн сайн эрчүүдийн тухай өгүүлдэг бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ.

Тэрээр тус продакшны жүжигчин Э.Алдарын хамт кино зохиолоо бичсэн байна. Тэд кино зохиолынхоо санааг олсноос хойш хоёр жил гаруйн хугацаанд дөрвөн улирал дамнан зураг авалтаа хийсэн гэдэг.