Б.Баясгалан
01 сарын 06, 2020
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Үүнд:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2019 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны хооронд шалгалт хийсэн байна.
Үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргалаа.
Мөн хүсэлтийг нь харгалзан “Мөнх болор” ХХК-ийн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Баянгол дүүрэгт үйлдвэрлэх зөвшөөрөл олгов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.