МОСКВА. /RIA Novosti/. Литва улсад нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ хамгийн өндөр үзүүлэлтэй гарчээ. Энэ улсын иргэд жилд дунджаар 12.3 литр согтууруулах ундаа хэрэглэдэг тухай Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны "Здоровье вкратце" байгууллага мэдээлсэн байна.

Литва улсын дараагаар Австри /11.8 литр/, болон Франц улс /11.7/ орсон байна. “Эхний тавд” мөн Чех /11.6 литр/, Люксембург /11.3/ бичигджээ.

Зургадугаарт ард иргэд нь дунджаар 11.2 литр согтууруулах ундаа хэрэглэдэг Латви болон Ирланд улс орсон бол Унгар, ОХУ тус тус 11.1 литрийн үзүүлэлтээр долдугаар бичигджээ. Наймдугаарт, Герман /10.8 литр/, есдүгээрт Португал /10.7 литр/, аравдугаарт Польш /10.6 литр/ орсон байна.

Хамгийн “бага уудаг” орнуудаар Индонез /0.3 литр/, Турк /1.4 литр/, Израил /2.6 литр/, Энэтхэг /3.0 литр/, Коста-Рика /3.8 литр/ “шалгарчээ”.

2007-2017 оны хооронд судалгаанд хамрагдсан бараг бүх оронд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ буурсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг