З.Даваажаргал: Сурагчийн сэтгэл зүй сайжрахад сурлагын чанар нь дээшилдэг

Хүдэрчулууны Хулан
06 сарын 27, 2025

Бидний хүүхдийн суралцах чадварт зөвхөн оюуны чадамж нөлөө үзүүлдэг гэж та боддог бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Ахлах ангийн сурагчдын түвшинг ахиулах, сэтгэлзүй болон зан төлөвт үнэлгээ, дүгнэлт хийх, мэргэжил сонголтод нь мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлдэг сургууль бол “Шинэ санаа боловсрол”.Тус сургуулийн захирал, боловсрол судлалын ухааны магистр З.Даваажаргал ахлах ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ихээхэн чухал сэдвийг хөндөн ярилаа. Нэмж хэлэхэд, З.Даваажаргал “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан, өсвөр насны сурагчдын сурлагын амжилтад нөлөөлөх нь” сэдвээр магистр хамгаалжээ.


Хүүхдийн сэтгэл зүйг мэдрэхгүйгээр сургалт явуулах боломжгүй

“Шинэ санаа боловсрол” ахлах сургууль маань арван жилийн ажлын үр дүн, туршлагаас үндэслэж бий болсон. Есдүгээр ангиа төгсөөд аравдугаар ангид орж байгаа хүүхдүүд ирдэг онцлогтой сургууль. 

2024-2025 оны хичээлийн жилд “Шинэ санаа боловсрол” ахлах сургуулийн хамт олон маань академик түвшин ахиулах сургалт болон хүүхдэд зан төлвийн хүмүүжил  олгох чиглэлд ихээхэн төвлөрч ажиллалаа. Хүүхдийн сэтгэл зүйг мэдрэхгүйгээр сургалт явуулах боломжгүй. Сурагчдын маань сэтгэл зүйн асуудлууд нь тодорхой хэмжээнд шийдэгдээд ирэхээр сурлагадаа илүү анхаараад, сурлагын амжилтад ахиц гарч байгаа нь практик дээр харагдаж байна. 

Тэгэхээр энэ жил бид мэдээж, түвшин ахиулах сургалтаа нэгдүгээрт тавина. Хоёрдугаарт, мэргэжил сонголтын чиг баримжаа олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, сэтгэл зүйн үнэлгээ, зан төлөв дээр нь хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байна. 

Хүүхдийг богино хугацаанд ахисан түвшинд хүргэх хөтөлбөрүүдийг боловсруулсан

Түвшин ахиулах сургалтын онцлог нь хүүхдүүдээ түвшингээр нь ангилаад тур болгонд тааруулсан хичээлийн сэдэв, агуулгаа заагаад явна. Мэдээж, хүүхдүүдээ богино хугацаанд ахисан түвшинд аваачихын тулд хөтөлбөрүүдээ гаргасан. Түүнчлэн академик цаг дээр хичээл дээр нэмэлтээр дахиад цагууд тавьж өгнө. Нэмэлт цаг байж, байж хүүхдийн түвшинг ахиулах боломж бүрддэг.

2024-2025 оны хичээлийн жилд бид академик хичээл болох байгалийн ухаан, математик, физик, хими болон нийгмийн ухаан, англи хэл, монгол хэлний хичээлүүддээ нэлээд төвлөрч ажилласан. Ингээд сурагчдын ахицын үнэлгээ 60-70 хувьтай дүгнэлтүүд гарлаа.

Анх манай сургуульд орж ирэхдээ 100 хувиас гүйцэтгэл нь 9-10, 20 хувьтай байсан хүүхдүүд сая жилийн эцсийн дүгнэлтээр 80-90 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. Түвшин ахиулчихсан хүүхдүүдтэйгээ бид ирэх хичээлийн жилд олон улсын SAT хөтөлбөрөөр англи хэл, математикийн шалгалтад бэлдэнэ. 

80-90 хувийн гүйцэтгэлтэй “Central test”-ээр хүүхдийн онцлогийг оношилно

Мэргэжил сонголтын хөтөлбөрийн хүрээнд бид карьер хөгжлийн төвтэй хамтарч ажиллаж байгаа. Олон улсын сэтгэлзүйч эрдэмтдийн гаргасан, 80-90 хувийн гүйцэтгэлтэй “Central test”-ээр хүүхдүүддээ сэтгэл зүйн оношлогоо хийгээд энэхүү тестэд үндэслэн хүүхэд хөгжлийн хөтөлбөрөө гаргана. Эцэг эх, багш, сэтгэлзүйч, хүүхдийн дөрвөлсөн уулзалтыг 50-60 минутын турш хийж, нэг хүүхдэд VIP зөвлөгөө, зөвлөмж өгөн эцэст нь түүнд зорилусан багц хөтөлбөр гаргаснаар багш хүүхдийнхээ онцлогтой танилцана. Сурагч бас өөрийнхөө зан төлвийн онцлогтой танилцана. Эцэг, эх ч мөн юунд анхаарах вэ, миний хүүхдийн давуу болон сул тал нь юу вэ. Хүүхдээ цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг мэдэж авна. 

Бичлэг үзэх:

Хүүхдийн суурь сэтгэл зүйн байдал дээр ажиллана

“Шинэ санаа боловсрол” ахлах сургууль маань мэргэжил сонголтын сорил тестээрээ хүүхдийн сэтгэлзүйн онцлогуудыг мөн гаргаж ирж байгаа. Энэ нь өөрөө мөн сэтгэлзүйн хөтөлбөр болоод явна.

Сурагч өөрт нь тулгарсан янз бүрийн зүйлээс болоод суралцах нь түүний хувьд хоёр дахь, гурав дахь асуудал болчихсон, сэтгэлзүйн хувьд ихээхэн депресстэй, дарамттай байх тохиолдол ахлах ангийнханд түгээмэл. Тиймээс багш нар болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, менежер, эцэг эхчүүд бүгд багаар ажиллаж байж хүүхдээ ойлгох хэрэгцээ шаардлага энэ нийгэмд зайлшгүй гарч байна. Хүүхдийн суурь сэтгэлзүйн байдал дээр ажиллана гэсэн үг.

Нэмэлт хөтөлбөр хүүхдүүдийг идэвхжүүлнэ

Сурагчдыг идэвхижүүлэх нэгэн сонирхолтой хөтөлбөрийг “Шинэ санаа боловсрол” ахлах сургууль энэ жилээс шинээр хэрэгжүүлэх гэж байна. Тэр нь мэргэжил сонголтын тестэд үндэслээд хүүхдүүдийг сонирхол, сонирхлоор нь клубуудэд хуваана. 

Make up артист, бариста гэх мэтээр сурагчид өөрсдөө саналаа гарган ангийн багш, сургалтын менежертэйгээ хамтарч нэмэлтээр сурмаар байгаа сургалтынхаа хөтөлбөрийг гаргана. Ийм нэмэлт хөтөлбөр сурагчдыг идэвхижүүлэхээс гадна багаар ажиллах чадварт суралцуулж, нэгэндээ туслах сэтгэлгээг бий болгодог.

Энэ мэтчилэн “Шинэ санаа боловсрол” сургууль маань хүүхдийн хүмүүжилд дэмжлэг, суурь болох юу байна гэдэг талаас нь бодож боловсруулан гаргаж байна. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.