Японы Засгийн газар гадаадын бизнес эрхлэгчид, оюутнуудыг харилцан хилээр нэвтрүүлэх боломжийг олгох тухай 12 улстай яриа хэлэлцээ эхлүүлэхээр болжээ. 

Засгийн газрын ажлын хэсэг энэ сарын 22-ны өдөр  хуралдаж, коронавирусийн халдварыг гаднаас Японд оруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах болон гадаадын иргэдэд хилээр нэвтрэх хоригийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцсэн байна. 

Улмаар нэн тэргүүнд Монгол, БНХАУ,  БНСУ, Тайвань, Хонконг, Макао зэрэг коронавирусийн халдвар хяналтад байгаа бусад бүс нутгийн удирдлагуудтай яриа хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Японоос эх орондоо түр хугацаагаар буцаад Японд үргэлжлүүлэн сурч чадахгүй болсон гадаад оюутнуудыг эх орноосоо эсвэл байгаа газраасаа ирэхийн өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагыг хангасан тохиолдолд дахин орохыг зөвшөөрөхөөр болжээ.


Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам