Японд таны өмнөөс уучлалт гуйх “мэргэжлийн” үйлчилгээ байдаг

Л.Дэлгэрмаа
03 сарын 26, 2026

Японд таны өмнөөс очиж уучлалт гуйх тусгай үйлчилгээ бий. Ийм үйлчилгээг японоор “шазай дайко” буюу уучлалт гуйхыг орлон гүйцэтгэх үйлчилгээ гэж нэрлэдэг байна. 

Тухайн үйлчилгээг эрхлэгч компаниудад хувийн харилцаа, ажил хэргийн маргаан, гэр бүлийн асуудал гээд янз бүрийн нөхцөлд үйлчлүүлэгчийн өмнөөс албан ёсоор уучлал илэрхийлдэг. 

Жишээлбэл Nihon Shazai Daikō Center гэх компани үйлчлүүлэгчийн өмнөөс утсаар ярьж, захиа хүргэх эсвэл биечлэн очих гэсэн хоёр янзын  үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Зарим тохиолдолд ажилтнуудаа тусгайлан бэлтгэж, уучлалт гуйх дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, сэтгэл хөдлөлийг хүртэл анхаарч, нөгөө талд чин сэтгэлийн хандлагыг хүргэхийг зорьж ажилладгаараа онцлогтой аж.

Төлбөрийн хувьд үйлчилгээний төрлөөс хамаарч өөр байна. Тухайлбал,

Утсаар уучлалт гуйх үйлчилгээ (10 000–20 000 иен) буюу 30-450 мянган төгрөг, 

Биечлэн очиж уучлалт гуйх үйлчилгээ (20 000–50 000 иен) буюу 450 мянгаас – 1.1 сая  төгрөг гэж үнэлэгдэж байна.

Судлаачид энэ төрлийн үйлчилгээ Японы нийгэмд хүндлэл, хариуцлага, нийгмийн зохицлыг чухалчилдаг соёлтой холбоотой гэж үздэг. Зөв хэлбэрээр уучлал гуйх нь зөрчлийг намжааж, харилцааг хадгалах чухал хэрэгсэлд тооцогддог байна.



Эх сурвалж: Japan Today

Холбоотой сэдвүүд

дэлхий соёл япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.