Л.Дэлгэрмаа
10 сарын 04, 2025
Япон улсын эрх баригч Либерал Ардчилсан Нам (LDP)-ын дотоод сонгуулиар намын даргаар Санаэ Такаичи сонгогдлоо. Тиймээс түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд буй.
Санаэ Такаичи нь олон жилийн турш төрийн албанд ажилласан туршлагатай, хатуу байр суурь, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн бодлогын чиглэлээрх үзэл бодлоороо олонд танигдсан улс төрч аж. Намын арга болсон энэхүү ялалт нь зөвхөн намын түүхэнд төдийгүй Японы улс төрийн түүхэнд ч шинэ хуудсыг нээсэн гэж ажиглагчид үзэж байна.
Хэрвээ тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд томилогдвол Япон улс эмэгтэй удирдагчтай өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд нэгдэх юм. Энэ нь тус улсад улс төрийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг шинэ түвшинд гаргах томоохон үйл явдал гэж шинжээчид дүгнэж байна.
Одоогоор Санаэ Такаичигийн Ерөнхий сайд болох эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Японы улс төрийн орчинд шинэ эрин эхэлж буйгийн дохио гэж хэлж болохоор байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.