Хэрэв та хямд үнээр байшинтай болохыг хүсч байгаа бол Японд очихыг зөвлөж байна.

Япон улсад эзэн нь янз бүрийн шалтгаанаар орхисон байшинг хүмүүст үнэгүй олгох хөтөлбөрийг ажил хэрэг болгож эхэлжээ. Байшингийн эзэн нь амиа хорлосон, эсвэл алагдсан, “ганцаардмал үхэл” –ийг Японд муу ёр гэж үздэг. Бүр Ошималанд нэртэй веб сайт-нд зайлсхийх хэрэгтэй байшингуудын жагсаалтыг оруулжээ

Эхний ээлжинд залуу гэр бүлүүдэд бага хэмжээний түрээсийн төлбөртэйгээр түрээслүүлсэний эцэст, хувьчлах ажээ. Хямд байрыг хүсэгчид тухайн хотод тогтвортой оршин суух шаардлагатай бөгөөд 20 жилийн дараа эзэнд нь тус байрыг өгөх юм байна. Энэ хугацаанд төлөх байрны түрээсээр тооцвол 8,4 сая иен буюу 74,000 $-тай тэнцэх бөгөөд зах зээлийн үнэтэй харьцуулахад үнэхээр боломжийн үнэ юм. 



Эх сурвалж: www.unilad.co.uk