Х.Оргил
01 сарын 18, 2022
Япон улсын харилцаа холбооны NTT Docomo компани 2025 оны Дэлхийн Экспоны үеэр үүрэн телефоны зургаа дах үеийн 6G сүлжээг танилцуулахыг зорьж буйгаа мэдэгдлээ.
Финляндын Nокiа компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн 6G сүлжээ бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд хамгийн бага эрчим хүчээр 125 дахин хурдан мэдээлэл дамжуулна.
2025 оны Дэлхийн Экспог Японы Осака мужийн Юмешива хэмээх хүний гараар бүтээгдсэн хиймэл арал дээр 2025 оны тавдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 3 хүртэл зургаан сарын турш зохион байгуулагдах бөгөөд 28 сая орчим оролцогчид аватараар дамжуулан метаверс орчинд уг үзэсгэлэнг сонирхоно гэж зохион байгуулагчид таамаглаж байна.
1977 оноос эхлэн шинэ хотын төв бий болгох зорилгоор далайд хог хаягдал булж далай доороос газар бий болгож гурван арлыг бүтээсэн бөгөөд Юмешива нь одоо нийт 390 га газрыг хамарсан талбайтай, Осака хоттой хонгилын авто зам, гүүрээр холбогдсон юм.
Эх сурвалж: https://asia.nikkei.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.