Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ онд тохиож буй юм.

1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам эдүгээ 3.2 саяд хүрсэн. XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бол ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар Үндэсний статистикийн хорооноос бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхэлжээ.