Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ энэ оны долоодугаар сараас "ТОСК-999” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Тус төслийн хүрээнд эхний ээлжинд Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 3 давхар 9 айлын 6 блок, нийт 54 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг энэ сараас хийж эхлэх юм байна.