Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг “Барилга Орон Сууц-2017” үзэсгэлэн яармаг болно. Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй шинэ төсөл гүйцэтгэгч компаниуд байна.Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал урамшуулал, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах зэрэг олон боломжийг олгосон орон сууцны худалдааг явуулах юм. Мөн иргэд үзэсгэлэнд оролцогчдын санал болгосон тансаг, бизнес, энгийн зэрэглэл гээд өргөн сонголттой орон сууцны хотхонуудаас сонголт хийх боломжтой.