Володимир Зеленскийн футболк 110 мянган ам.долларын үнэ хүрэв

Л.Дэлгэрмаа
05 сарын 09, 2022

Лондон хотод Украины ард түмэнд хандив цуглуулах дуудлага худалдаа зохиожээ. 

Энэ үеэр Английн ерөнхий сайд Борис Жонсон Украйнд айлчлах үеэрээ авчирсан Володимир Зеленскийн ногоон футболк 90 мянган фунт стерлинг буюу 110 мянган ам. доллараар зарагдсан байна. 

Лондон хотын “Тейт Модерн” үзэсгэлэнгийн танхимд болсон уг дуудлага худалдааны өмнө оролцогсдод зориулан Володимир Зеленский цахимаар холбогдон үг хэлжээ. 

Тэрбээр Украинд байнгын тусламж үзүүлж буй англичуудад ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж, Киев хотод өөрийн биеэр айлчилсан Английн ерөнхий сайд Борис Жонсоныг “Зоригт Борис” хэмээн нэрлэжээ. 

Харин Борис Жонсон дуудлага худалдаанд өөрийн оролцож үг хэлсэн бөгөөд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамт Киевийн гудамжаар алхах үедээ энэхүү ногоон футболкийг өмсөж байсан гэж хэлсэн байна.

Холбоотой сэдвүүд

дэлхий орос-украйн

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.