Л.Дэлгэрмаа
12 сарын 27, 2021
Богино хэмжээний видео түгээдэг TikTok платформ дээрх нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх контентыг зохицуулах үүрэгтэй ажилтан "TikTok" болон эзэмшигч "ByteDance"-аас сэтгэл зүйн хохиролоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тус платформын контент хариуцсан ажилтан Кэнди Фрейзер Лос Анжелес хотын холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, "мэргэжил нэгт 10,000 хүнийг төлөөлөн байнгын сөрөг агуулгатай контент үздэг" болохоо мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ:
"Ажлын 12 цагийн турш хүний ёсноос гажууд каннибализм, сургуулийн буудалцаан, амиа хорлолт, барилга дээрээс унаж буй зэрэг дүр зургийг байнга үзэх шаардлагатай болдог" хэмээн гомдоллосон байна.
Уг ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудын хянах ёстой контентын хэмжээ маш нүсэр учир контент бүрийг 25 секундээс илүү хугацаанд үзэж боломж олддоггүйн дээр нэг дор 3-10 контентыг хянах нь маш учир дутагдалтай болохыг тэрээр тайлбарлав. Түүнчлэн тус компани ажилчдынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах, нэг ээлжийн ажлыг дөрвөн цагаар хязгаарлах зэрэг удирдамж гаргасан ч зохих ёсоор дагаж мөрддөггүй тухай цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "ByteDance" компанийг контент хариуцсан ажилтнууддаа тусгайлан эрүүл мэндэд нь төсөв суулгаж өгөхийн зэрэгцээ сэтгэл зүйн хохирлыг нөхөн төлөхийг шаардаад байна.
Эх сурвалж: JoongAng
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.69.185] ・ 2024.12.28 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00