Вьетнамчууд нохой, муурын мах иддэг уламжлалаасаа татгалзахыг хүсчээ

Х.Оргил
09 сарын 12, 2018

Ханой хотын Ардын хороо иргэдэдээ хандан муур нохойны мах идэхгүй байхыг уриалжээ. Тус хотын хүнсний 1000-аад дэлгүүрт муур, нохойны мах зарагдсаар байдаг нь тус хотыг олон улсад муухай харагдуулж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйг ч бас энд дурьдсан аж. Уг шийдвэрийг олон нийтэд хүргэсний дараа нийгмийн сүлжээнд дэмжсэн сэтгэгдлүүд олонтаа ирсэн байна. Мөн чамгүй эсэргүүцэлтэй ч тулгарчээ. Учир нь нохойны мах идэх нь тус Вьеатнамын соёлд урт удаан хугацаанд байсан зүйл юм. 

Эмч нар эдгээр амьтдын мах идэх нь галзуу өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Сонирхуулахад Ханой хотод 490 мянга гаруй гэрийн тэжээмэл нохой, муур бий гэсэн тооцоо бий.


Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

вьетнам нохой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.