Хонконгийн мал эмнэлэгийн эмч нар коронавирусийн халдвар гэрийн тэжээмэл амьтад ч халдах өндөр магадлалтай үзэж байна. 

Учир нь коронавирусээр халдварласан нэгэн өвчтөний нохойд шинжилгээ хийж үзэхэд Covid-19 вирусийн сул эерэг шинж тэмдэг илэрчээ. Шинжилгээг нохойны шулуун гэдэс, дотор эрхтэнд хийхэд сул эерэг гэсэн шинжилгээний хариу гарчээ. Гэхдээ Covid-19 вирусийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул шууд халдвартай гэж үзэхгүй байгаа талаар South China Morning Post мэдээлжээ. Гэсэн хэдий ч коронавирусийн халдвар авсан иргэний төдийгүй гэрийн тэжээмэл амьтдыг 14 хоног тусгаарлах шийдвэрийг Хонконгийн захиргаа гаргаад байна.

Хонконгод одоогоор 94 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас бараад байгаа билээ.