"Тесла" компанийг үүсгэн байгуулагч Элон Маск Шанхайд өнгөрсөн мягмар гарагт болсон Тесла компанийн танилцуулгын үеэр Жон Траволтагийн хөдөлгөөнийг дууриах  гэж оролдсон нь олны анхаарлыг ихэд татжээ.


48 настай Элон Маск өөрийн твиттер хуудсандаа тухайн бичлэгийг байрлуулжээ. Хоёр тэрбум долларын өртөг бүхий нүсэр үйлдвэрийн нээлтийг хийж, орон нутагт үйлдвэрлэсэн Модель 3 машиныг анхны хэрэглэгчдэд нь хүргэх гээд сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрсэн бололтой. 

Мөн тэрээр хошигнох өөр олон шалтгаантай юм. CNN Бизнесийн мэдээлж буйгаар "Tesla"-ийн хувьцааны ханш 160 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна Британийн агуй судлаач Вернон Унсворт нэр хүндэд нь халдсан хэргээр түүний эсрэг нэхэмжлэл гаргасныг 12 дугаар сард шүүхээс үл хэргэссэн байна. Элон Маск түүнийг твиттерт “педо залуу” хэмээн нэрийджээ. Үйлдвэрийн нээлтийн үеэр Элон Маск нь Шанхай хотын шинэ үйлдвэрт Model Y болон хямд үнэтэй SUV загварыг үйлдвэрлэхээ зарлажээ.

 "Y Model нь Tesla-гийн бусад бүх машинаас илүү их эрэлт хэрэгцээтэй болно" гэж тэрээр мэдэгджээ.

Шанхай дахь үйлдвэр долоо хоногт 1000 гаруй машин угсарч буй бөгөөд энэ жил тус тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна гэж Bloomberg мэдээлсэн байна.


Эх сурвалж: https://nextshark.com/