Сонирхуулахад, Бен Баллер Tesla-ийн гүйцэтгэх захирал Элон Маскт бэлэг болгон “Tesla” бөгжийг бэлэглэжээ. Инстаграмд тэрээр өөрийн урласан Tesla-ийн нэр, логогоор бүтээгдсэн гайхалтай гоёл, чимэглэлийг хүмүүст сонирхуулжээ.

"Диамонд болон Рубигаар зөвхөн танд зориулан бүтээсэн Tesla бөгжийг үргэлж бидэнд урам зориг өгдөгт тань надаас болон миний хамгийн сайн найз Паулын өмнөөс хүлээн авахыг хүсч байна" гэж Солонгос гаралтай Америкийн үнэт эдлэлийн дизайнер Баасан гарагт инстаграм дээрээ бичжээ.

Хатуу платиниумаар хийсэн алмааз, эрдэнийн чулуугаар чимэглэсэн бөгж нь ойролцоогоор 40,000 ам.долларын ханштай байна.

Баллерийн хэлсэнээр, энэхүү бэлэг нь Маскийн олон амжилтыг сайшаан, хүлээн зөвшөөрсөний бэлэг тэмдэг гэнэ.

"Энэ бөгжийг АНУ-д бүтээсэн, яг л таны машинууд шиг". "АНУ-д шинээр 50,000 ажлын байрыг бий болгон, АНУ-ыг автомашин үйлдвэрлэлийн зах зээл дээр эргэн чухал өрсөлдөгч болгосонд тань бид хүндэтгэн баяр хүргэж байна".

"Та PayPal-г зарснаас хойш тэтгэвэртээ гарах боломжтой байсан ч Tesla-д бүхнээ бооцоо тавьж, том зориг гаргасан. Таныг гүнээ хүндэтгэн... Үргэлж гайхалтай байдагт тань баярлалаа" гэжээ.



Эх сурвалж: nextshark.com