Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Тесла компанийн хувьцаа өчигдөр 11.2 хувиар өссөн юм. Уг үйл явдлын дараа тус компанийн захирал Элон Маскын хөрөнгө 7 тэрбум доллараар өсч, нийт 83.6 тэрбум ам.долларт хүрч дэлхийн тав дах хамгийн баян хүн боллоо.

49 настай Маск өнгөрсөн 3 дугаар сард дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 31-р байранд байсан ч ийнхүү түүний хөрөнгө гурав дахин өслөө. Тэрээр Тесла компанийн 21 хувийг эзэмшдэг бөгөөд нэгж хувьцаа 1,835.64 ам.долларын үнэтэй байна. Өнгөрсөн онд Хятадын Шанхай хотод өөрийн үйлдвэрээ барьсан, мөн өрсөлдөгч Форд, болон Тоёота комданиудаас ч цөөн тооны автомашин үйлдвэрлэдэг юм.

Түүний компанийн зах зээлийн үнэлгээ 342 тэрбум ам.доллар хэмжигдэж байгаа бөгөөд Энэтхэгийн газрын тос, хийн магнат Мукеш Амбани болон АНУ-ын хөрөнгө оруулагч Уоррен Баффет нарын урд ийнхүү гишгэжээ. Энэ талаар Элон Маск "Эдгээр тоонууд өсч, буурч л байдаг шүү дээ. Гэхдээ юу хамгийн чухал вэ гэвэл хүмүүсийн хайртай, дуртай бүтээгдэхүүн хийх" гэж Форбес сэтгүүлд ярьсан байна.