Өвөрхангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлажээ

Б.Баясгалан
02 сарын 09, 2020

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өчигдөр буюу хоёрдугаар сарын 08-нд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагджээ. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн байна. 

Өмнөх шөнө нь 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулъя!

Холбоотой сэдвүүд

коронавирус өвөрхангай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.