Хэрэв танд коронавирусийн шинж тэмдэг илэрч байгаа бол өөрийн харьяа дүүргийн эмчтэй холбогдох нь нэн чухал билээ. Гэсэн хэдий ч харшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор, ханиад, томуу, харшил, коронавирусийн шинж тэмдгүүдийг ялгаж хэлэхэд бэрх болоод байгаа юм. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ тэдгээр өвчний шинж тэмдгүүдийг хэрхэн ялгах тухайд авч үзэцгээе.

Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг бөгөөд 2 метрийн дотор харилцаанд орсон хүмүүсийн дунд амьсгалахад, ханиалгахад, найтаахад, ярихад, хүрэлцэхэд халддаг юм. Тус вирусийн хамгийн нийтлэг шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах, ядрах байдаг. Гэхдээ өөр бусад шинж тэмдгүүд ч өргөнөөр ажиглагддаг. 


Хамрын ханиад болоод коронавирусийн ялгаа:


Ковид-19

Хамрын ханиад

Ханиалгах

Ихэнх тохиолдолд (хуурай ханиалга)

Ихэнх тохиолдолд

Булчин өвдөх

Ихэнх тохиолдолд

Зарим тохиолдолд

Ядрах

Ихэнх тохиолдолд

Зарим тохиолдолд

Найтаах

Цөөн тохиолдолд

Зарим тохиолдолд

Хоолой өвдөх

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Хамар битүүрэх, шингэн нус гоожих

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Дотор муухайрах, бөөлжих

Зарим тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Халуурах

Ихэнх тохиолдолд

Зарим тохиолдолд

Суулгах

Зарим тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Амт, үнэр мэдрэхээ болих

Ихэнх тохиолдолд (хамар битүүрэх, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илрэхээс ч өмнө эрт үед илэрнэ.)

Зарим тохиолдолд (нэн ялангуяа хамар битүүрсэн үед)

Хоёул вирусийн шинжтэй. Ялгаа нь коронавирус САРС-КоВ-2 гэх вирусээс гаралтай бол хамрын ханиад нь риновирусээс гаралтай байдаг. 

Коронавирус нь халдвар авснаас 2-14 хоногийн дараа шинж тэмдэг үзүүлдэг бол хамрын ханиад нь 1-3 өдрийн дотор шинж тэмдэг үзүүлж эхэлдэг. Хамрын ханиад нь коронавирустэй харьцуулахад хөнөөл багатай ба 3-10 өдрийн дотор эдгэрдэг юм.


Харшил болоод коронавирусийн ялгаа:


Ковид-19

Харшил

Ханиалгах

Ихэнх тохиолдолд (хуурай ханиалга)

Зарим тохиолдолд

Халуурах

Ихэнх тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Булчин өвдөх

Ихэнх тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Ядрах

Ихэнх тохиолдолд

Зарим тохиолдолд

Хамар, нүд, ам, чих дотор загатнах

Хэзээ ч тохиолдохгүй

Ихэнх тохиолдолд

Найтаах

Цөөн тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Хоолой өвдөх

Ихэнх тохиолдолд

Цөөн тохиолдолд

Хамар битүүрэх, шингэн нус гоожих

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Нүд улайх

Зарим тохиолдолд

Зарим тохиолдолд

Дотор муухайрах, бөөлжих

Зарим тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Суулгах

Зарим тохиолдолд

Хэзээ ч тохиолдохгүй

Амт, үнэр мэдрэхээ болих

Ихэнх тохиолдолд (хамар битүүрэх, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илрэхээс ч өмнө эрт үед илэрнэ.)

Зарим тохиолдолд

Коронавирусээс ялгаатай н улирлын шинжтэй харшил нь вирусээр үүсдэггүй. Коронавирусээр халдварласан үед амьсгалахад бэрхшээлтэй болдог бол харшил хөдөлсөн үед тухайн хүн угаас амьсгалын замын хүнд өвчингүй л бол амьсгалахад бэрхшээл үүсээд байдаггүй юм. Үргэлжлэх хугацааны хувьд улирлын шинжтэй харшил нь хэдэн долоо хоногоор үргэлжилнэ.


Томуу болоод коронавирусийн ялгаа:


Ковид-19

Томуу

Ханиалгах

Ихэнх тохиолдолд (хуурай ханиалга)

Ихэнх тохиолдолд

Булчин өвдөх

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Ядрах

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Хоолой өвдөх

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Хамар битүүрэх, шингэн нус гоожих

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Дотор муухайрах, бөөлжих

Зарим тохиолдолд

Зарим тохиолдолд (ихэвчлэн бага насны хүүхдэд)

Халуурах

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд (гэхдээ байнгын халуунтай байхгүй)

Суулгах

Зарим тохиолдолд

Зарим тохиолдолд (ихэвчлэн бага насны хүүхдэд)

Амт, үнэр мэдрэхээ болих

Ихэнх тохиолдолд (хамар битүүрэх, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илрэхээс ч өмнө эрт үед илэрнэ.)

Цөөн тохиолдолд

Амьсгал давчдах, амьсгалахад бэрхшээлтэй болох

Ихэнх тохиолдолд

Ихэнх тохиолдолд

Томуу, коронавирус хоёр тун төстэй бөгөөд зөвхөн шинж тэмдэг дээр тулгуурлан ялгаж хэлэхэд бэрх тул шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Мөн хүн нэг зэрэг хоёул вирусээр хоёулангаар өвчилсөн байх ч боломжтой. 

Коронавируст халдварын шинж тэмдэг халдвар авснаас 2-14 хоногийн дотор илрэх бол томуугийн шинж тэмдэг халдвар авснаас 1-4 өдрийн дотор шинж тэмдэг үзүүлдэг.


Гэхдээ шинж тэмдэг зөрлөө гээд хайхрамжгүй хандаж болно гэсэн үг биш бөгөөд хувь хүн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, тодорхой шинж тэмдэг үзүүлж байгаа бол харьяа дүүргийн эмчид хандан заавар зөвлөгөө авах нь зүйтэй.


Эх сурвалж: Mayo Clinic