П.Мөнгөнсор
05 сарын 01, 2023
Испани улсад “Да Винчи” нэртэй роботын тусламжтайгаар уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь хагалгааны явцыг робот 100 хувь бие даан гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.
Уламжлалт аргаар уг хагалгааг хийхдээ өвчтөний цээжинд 30 гаруй см зүсэлт хийх шаардлагатай байдаг аж. Харин робот ашигласнаар өвчтөний хавиргыг зүсэхгүйгээр уушги шилжүүлэх боломжтой болсон гэж Валл д'Хеброн эмнэлгийн мэс засалч, доктор Альберт Жаурэги мэдэгджээ.
Түүний оронд цээжний хөндийн хажуу талаас 8 см орчим зүсэлт хийж роботын гар болон 3D камерыг шургуулах замаар мэс заслыг үргэлжлүүлэх гэнэ.
Түүнчлэн мэс заслын багийнхан ийнхүү робот ашиглах нь хагалгааны дараах нөхөн сэргэлтийг хурдасгах давуу талтайг онцолжээ. “Да Винчи” роботоор уушгиа солиулсан дэлхийн анхны хүн болох 65 настай Ксавиер /Xavier/ ухаан орсныхоо дараа ямар ч өвдөлт мэдрээгүй гэж хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ дурдсан юм.
Дөрвөн гартай уг хагалгааны роботын системийг АНУ болон Европын орнуудад зүрх, урологи, эмэгтэйчүүдийн мэс засалд өргөн хэрэглэдэг байна.
Эх сурвалж: Euro News
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.75.132] ・ 2025.09.03 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.