Хөрсний бактериас цахилгаан гаргах аргыг нээжээ

Peak.mn
06 сарын 26, 2026

Их Британид байгалийн хөрсөнд байдаг бичил биетүүдийн тусламжтайгаар цахилгаан, эрчим хүч гаргах аргыг нээсэн нь анхаарал татаад байна.

“Бактер” гарааны компанийн үүсгэн байгуулагч Якуб Дзегеловский “Энэхүү төхөөрөмж нь уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний системийн сул талыг маш сайн нөхөж чадна. Учир нь наргүй үед ч хөрсний бактери амьдарсаар байдаг.  Энэ тасралтгүй үйл ажиллагааны ачаар салхигүй, наргүй үед ч цахилгаан үйлдвэрлэсээр байх боломжтой” гэжээ.

Одоогоор энэ технологи айл өрхийн цахилгааны үндсэн эх үүсвэр болох хэмжээнд хүрээгүй ч ухаалаг хөдөө аж ахуй, хөрсний чийг, температур, ургамлын өсөлт хэмжих мэдрэгч төхөөрөмжүүдийг тэжээх зэрэг бага чадлын хэрэглээнд ашиглах боломжтой гэж үзэж буй.

Мөн тэрбээр Reuters-т өгсөн ярилцлагадаа "Одоохондоо бага хэмжээний эрчим хүч гаргаж байна. Бидний эцсийн зорилго бол нэг шоо метр эзлэхүүнээс 4 ватт цахилгаан гаргах юм. Ирээдүйд эдгээр төхөөрөмжийг хөгжүүлснээр дундаж хэмжээний хашаатай айл бүр өөрсдийн хүлэмжээсээ гарсан эрчим хүчээр өрхийн цахилгааны хэрэглээнийхээ ихэнх хэсгийг үйлдвэрлэдэг болно" хэмээн ярилцлагадаа дурьджээ.

Тус төслийн багийнхан энэхүү эхний төхөөрөмжөө засвар үйлчилгээ багатай, 25–30 жил ажиллах боломжтой байхаар хөгжүүлж байна.


Эх сурвалж:goodnewsnetwork.org

Орчуулсан:С.Мишээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.