БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэв. 

Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс  бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийн төсвийг нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ерөнхийлөн захирагчийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.