Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн “Товуухан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн, 30 настай настай эмэгтэй Орхон голд живжээ. Эмэгтэй ус авах гэж унаж энэхүү харамсалтай явдал болжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн 5 алба хаагч, ар гэрийн 16 хүн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Ингээд “Товуухан” гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл голын усаар 2 удаа 25 км-т, 1 удаа шумбалт хийж, голын баруун эргээр явганаар 28 км -т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна. 

Мөн 28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн осолдсон газраас зүүн тийш 9 км-ээс 07:24 цагт цогцсыг олсон ажээ.

ОБЕГ-аас ойрын өдрүүдэд бороотой байх тул иргэдийн гол уснаас хол, сэрэмжтэй байхыг сануулсаар байна.