Б.Баясгалан
02 сарын 22, 2020
COVID-19 /корона/ вирусийн эсрэг улс үндэстэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед хамгийн их эрсдэлтэй орны тоонд Монгол Улс багтсан.
Тэр тусмаа нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Ийм нөхцөлд эрсдлийн бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн "Монхимо" ХХК-ийн эмийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үйлдвэр нь Монголд төдийгүй гадаадад олон нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн болон билогийн идэвхит эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалдаг.
Гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ цагт тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель "Санитол"-ийг үйлдвэрлэхээр гурван ээлжээр 24 цагаар ажиллан бүтээгдэхүүнээ нэн шаардлагатай газруудад нийлүүлж буй аж.
Тус үйлдвэрт үйлдвэрлэдэг гар халдваргүйжүүлэгч гель "Санитол" улсынхаа хэрэглээг бүрэн хангадаг байна.
Өдөрт 3-5 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ч уг бүтээгдэхүүний түүхий эд болох хүнсний зориулалттай спиртийн нөөц хомсдож байгааг тус үйлдвэрийн захирал М.Ариунаа хотын даргад хэллээ.
Хотын дарга энэ талаар "АПУ" ХК-ийн удирдлагуудтай тэр даруй утсаар ярьж үдээс хойш гэхэд "АПУ" ХК гурван тонн хүнсний спиртийг "Монхимо" эмийн үйлдвэрт нийлүүлэхээр болсон байна.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.241] ・ 2020.03.26 Хариулах
Сайн байна уу Гар ариутгагч гель худалдаж авбал хаанаас авах вэ
Зочин [66.181.161.32] ・ 2020.02.27 Хариулах
шошго хэрэглэх заавраа тодорхой томоор бичээрэй манайхан ууж магад шу
Зочин [103.26.194.3] ・ 2020.02.27 Хариулах
сайхан мэдээ байна. Амжилт
Зочин [139.5.218.53] ・ 2020.02.27 Хариулах
Ashguidee bugded ni bayrlalaa.
Зочин [66.181.161.55] ・ 2020.02.24 Хариулах
Hotiin darga er ni ih sain darga shvv ajilaa sain meddeg.
Зочин [66.181.178.19] ・ 2020.02.23 Хариулах
Энэ чинь л нийгмийн хариуцлагаа ухамсарласан сайхан ажил байна даа
Зочин [122.201.22.56] ・ 2020.02.23 Хариулах
За болжээ
Санал болгох
1 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
2 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
3 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
4 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ
5 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
Холбоотой мэдээ
Миний 17
"АПУ" хувьцаат компани 100 жилийн ойгоороо ‘Монгол Бахархал’ Тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа баталлаа
Peak.mn ・ 08 сарын 10, 2024
Нийгэм
АПУ ХК-ийн 100 жилийн амжилтыг бүтээлцсэн эрхмүүдийг төр засаг өндрөөр үнэллээ
Peak.mn ・ 07 сарын 31, 2024
Урлаг
АПУ ХК-ийн урилгаар дэлхийн сонгодог урлагийн “домог”, алдарт Пласидо Доминго Монголд анх удаа
Peak.mn ・ 07 сарын 31, 2024
Нийгэм
ЦЕГ: Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийг шалгаж байна
Х.Оргил ・ 05 сарын 19, 2019
2 өгүүлбэрээр
"АПУ" болон "Говь" ХК-иуд хагас жилийн тайлангаа танилцуулж байна
Л.Баяржаргал ・ 08 сарын 30, 2017
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
+976 99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот-14201, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2027 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.