Б.Баясгалан
03 сарын 05, 2021
Коронавирусийн эсрэг вакцинжуулалт болон нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан "Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна.
Эхний ээлжид буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна.
Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна.
Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулна.
Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.
Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэнд вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай" хэмээлээ.



Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.239] ・ 2021.03.09 Хариулах
Ахмадууд хэзээ вэ хойглоод л
Зочин [202.9.46.239] ・ 2021.03.09 Хариулах
Zochin
Санал болгох
1 Бизнесээ дараагийн түвшинд гаргамаар байна уу?
2 Шведийн засгийн газар хүүхдийн суурь чадварыг хөгжүүлэхийн тулд дижиталчлах хөтөлбөрөө зогсоожээ
3 Public Anger and Suspicion Mounts Amid Mongolia's Persistent Gasoline Shortage Crisis
4 Берлиний музейн танхимд Монголын соёл эгшиглэж, ахуй амиллаа
5 А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийж, “БОГД ДААТГАЛ” нэртэйгээр хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна