Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 18-нд нийт 47.110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 10 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 

Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр ний 47 тохиолдол батлагдлаа. 20 нь анхны шинжилгээгээр илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтлуудад шинжилгээ хийхэд 27-гоос нь халдвар илэрсэн.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1712 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2038, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2551 тохиолдол боллоо. Тэдний 71.3 хувь буюу 1819 нь эдгэрсэн. Одоо 717 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь нэг хүн маш хүнд, 7 хүн хүнд, хүндэвтэр 84, хөнгөн 625 хүн байна.

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.