2020 оны 10 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Өдөртөө говийн бүс нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна. 


2020 оны 10 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 16,18-нд Арц богдын өвөр хоолойгоор, 19-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.