Байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой "Эх дэлхийн өдөр" тохиож байна. 

1969 оны UNESCO-ийн хурлаар энэ өдрийг санаачилсан бөгөөд 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны Дэлхийн өдрийн жагсаалд 20 сая хүн оролцож  байжээ. 

Өдгөө энэ өдрийн 200 гаруй орны 1 тэрбум орчим хүн тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн тооцоо байдаг байна. 

Энэ онд эх дэлхийн өдрийг  "Invest in Our Planet" буюу эх дэлхийдээ хөрөнгө оруулъя сэдвийн дор тэмдэглэх юм.

Шүдээ угаах болон усанд орохдоо их хэмжээгээр ус гоожуулах,  ажил сургуульдаа явахдаа тээврийн хэрэгсэл ашиглах, нэг удаагийн аяганд кофе уух, хүнсний баглаа боодол, гялгар уут гээд хэрэглээнээс үүдсэн үй түмэн хог хаягдлыг бид бий болгодог. Ийнхүү өөрсдөө ч анзаарахгүйгээр экологийн ул мөрөө үлдээсээр…

Хогоо ангилан хаяж, эрчим хүч, цэвэр усаа хэмнэн, мод тарих нь эх дэлхийгээ хайрлаж, дэлхийн дулаарлыг багасгахын тулд оруулж буй дэлхийн иргэн таны хувь нэмэр юм.