Хүний буруутай үйл ажиллагаанаас болж зэрлэг ан амьтан, ургамалын гуравны хоёр нь сүүлийн тавин жилийн дотор устаж үгүй болсон гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) шинэ илтгэлд мэдэгджээ.

"Урьд өмнө үзэгдээгүй түвшинд буурч байгаа нь хүнийн амьдралд ч бас аюул занал учруулж байна. Байгальтай харьцах бидний харилцаа дууссан." гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн тэргүүн Марко Ламбертини хэлжээ.

Нийт 4300 төрлийн ан амьтад, араатан жигүүртэн, ургамал 1976 оноос 2016 оны хооронд 68 хувиар тоо толгой нь буурчээ. Америк тивийн халуун орны бүс нутагт хөдөө аж ахуйн зорилгоор ширэнгэн ойг устгаж байгаа нь энэ тоог 94 хувь болгосон байна.

Байгаль сүйтэж, биологийн олон төрөл зүйл устаж байгаа мөн хүн амын тоо өсөж байгаагаас болж амьтнаас хүнд халддаг халдварт өвчний эрсдлийн нэмэгдүүлсэн гэжээ. Үүний нэг тод жишээ бол Covid-19 юм.

Эрдэмтдийн сануулж буйгаар дэлхий ертөнц зургаа дахь удаагийн мөхөл рүүгээ орж байгаа юм байна.