Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас ихтэй байгаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын мэдээ:                                                       

Хур тунадас: Өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.


2021 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 30-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 5-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.