Шинэ үеийн манлайлагчдын нэгэн дор нэгтгэсэн Unplug арга хэмжээ яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ арга хэмжээний нээлт “Энтрэпренер сэтгэлгээ эхлэл цэг мөн үү” хэлэлцүүлгээр эхэллээ. Хэлэлцүүлгийн зочноор тоглоомын дүрмийг өөрчлөгчид, бизнесийн салбарт өөрсдийн байр сууриа олсон эрхмүүд болох Метро Девелопмент Группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн, Caffe bene mongolia tous les jours mongolia-ийн үүсгэн байгуулагч Д.Ариунбат, Хуур мюзик группийн үүсгэн байгуулагч С.Дөлмөндах, SPS телевизийг үүсгэн байгуулагч Н.Наранбат нар оролцож залуустай үзэл бодлоо хуваалцаж байна.

Үүний дараа "Дэлхийд өрсөлдөх Монгол загвар", Байгууллагууд инновацийн ДНХ-ыг суулгах нь сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн энэ үеэр энтрепенерүүд, гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гарч байгаа юм. Энд Монголын шилдэг стартапуудын өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалт санал болгож байгаа аж.

Энэ удаагийн Unplug хэлэлцүүлгийн үеэр "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл "Би хэрхэн ажилладаг вэ" сэдвээр чөлөөт ярилцлага өгч залууст хэрхэн  бизнесийн салбарт унаж боссон түүхээсээ хуваалцах юм байна.