Б.Баясгалан
02 сарын 10, 2020
Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд Улсын онцгой комиссын хуралдаанд орууллаа. Онцгой комиссын гишүүд уг саналыг дэмжиж байна. Үүний хамгийн гол зүйл нь хөл хөдөлгөөнийг хориглох, бусдад вирус халдаахгүй байх явдал юм. Хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүй орнуудад халдвар их тархаж байна. Тухайбал, БНХАУ тодорхой хязгаарлалт хийсэн ч хангалттай биш байсан учраас Цагаан сарыг тэмдэглээд бүх муж руугаа коронавирусийн тархалтыг алдсан. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй.
Иймд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт Сар шинийн баярыг тэмдэгдэхгүй байхаар шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссын энэ шийдвэрийг хуулийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юмуу Ерөнхийлөгч эцсийн байдлаар шийдвэр гаргана
Аав, ээждээ очиж золгоно гээд хүүхдүүдээ дагуулаад такси, автобусаар явах, хөдөө гадаа явах, олуулаа цуглах зэрэг хөл хөдөлгөөнийг зогсоохоор ийм шийдвэр гаргалаа" хэмээлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг Энд дарж уншина уу.




Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.178.223] ・ 2020.02.11 Хариулах
зөв өө
Зочин [202.126.89.108] ・ 2020.02.11 Хариулах
Mash zuv
Зочин [202.126.89.125] ・ 2020.02.10 Хариулах
Зөв2
Зочин [202.126.89.125] ・ 2020.02.10 Хариулах
Зөв 2
Зочин [66.181.185.204] ・ 2020.02.10 Хариулах
Zov zov
Зочин [202.126.89.241] ・ 2020.02.10 Хариулах
Bas bodohoor zuw l duu
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
3 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
4 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
5 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
Холбоотой мэдээ
Нийгэм
Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа
Б.Баясгалан ・ 11 сарын 24, 2020
Нийгэм
“Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна
Peak.mn ・ 01 сарын 21, 2022
Нийгэм
Битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг уламжлалтай
Х.Оргил ・ 02 сарын 11, 2021
Амьдрал
Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ?
peak.mn ・ 02 сарын 11, 2021
Нийгэм
Д.Сумъяабазар: Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын тулд эрс шийдэмгий зорилтуудыг хэрэгжүүлнэ
Б.Баясгалан ・ 02 сарын 11, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.