Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.03/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 911 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 823 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 911, Увсад 2, Завханд 3, Эрдэнэтэд 12, Өвөрхангайд 8, Сэлэнгэд 12, Архангайд 11, Төв аймагт 14, Дархан-Уулд 10, Дундговьд 1, Булганд 4, Дорнодод 2, Говь-Алтайд 15, Хэнтийд 5 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 4.319, Улаанбаатар хотод нийт 34.431 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 39.381 боллоо. Тэдний 22.543 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 119 боллоо.

Одоо нийт 4.956 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 119, хүнд 488, хүндэвтэр 1.525, хөнгөн 2.824 хүн байна" хэмээлээ.