Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.13/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 585 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 478 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгдсэн бол 1 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 478, Увсад 1, Ховдод 1, Завханд 32, Эрдэнэтэд 8, Говь-Алтай 8, Өвөрхангайд 9, Сэлэнгэд 5, Төв аймагт 33, Дархан-Уулд 2, Сүхбаатарт 4, Дорноговьд 3 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 3.633, Улаанбаатар хотод нийт 41.308 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 47.033 боллоо. Тэдний 37.281 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 1.548 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Есөн хүн нас барж, нийт нас баралт 193 боллоо.

Одоо нийт 4.525 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 116, хүнд 514, хүндэвтэр 1.451, хөнгөн 2.2444 хүн байна" хэмээлээ.