Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.10/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 639 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 593 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт бүртгэгдсэн бол 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 957, Увсад 1, Завханд 3, Эрдэнэтэд 3, Өвөрхангайд 9, Сэлэнгэд 5, Архангайд 1, Төв аймагт 5, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 3.633, Улаанбаатар хотод нийт 28.216 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 32.437 боллоо. Тэдний 17.543 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Найман хүн нас барж, нийт нас баралт 170 боллоо.

Одоо нийт 4.800 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 110, хүнд 506, хүндэвтэр 1.542, хөнгөн 2.642 хүн байна" хэмээлээ.