Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, коронавирусийн улмаас үүсч буй эдийн засгийн хүндрэлийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг НДШ-ээс чөлөөлөх хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа.

Тус журамд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, их, дээд сургуулиуд болон тэдгээрийн ажилчдыг 10 дугаар сарын 01-н хүртэл НДШ-ээс чөлөөлнө. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, чөлөөн, дэвтэрт нь төлснөөр бичихээр болжээ.

Харин Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 01-нээс долдугаар сарын 01-н хүртэлх хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болсон байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.