peak.mn
09 сарын 07, 2017
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын үндэслэлийг дахин танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны шийдвэрийг тусад нь хэлэлцэх санал гаргав. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд "Чуулганы хуралдааны эхэнд Тусгай хяналтын дэд хорооны шийдвэрийг хэлэлцье. Ингэхдээ хаалттай хэлэлцэх горимтой учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ" гэв.
Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд үг хэлж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэж үзсэн гишүүдийн нийтлэг хэлж байгаа үг бол 1,2 жилийн дотор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлснийг дурьдаж байгаа юм. Өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны ирц 70 гаруй хувьтай байв. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу өнөөдөр шөнийн 00:00 цагаас өмнө хэлэлцэх учир гишүүд өнөөдөртөө багтаан асуудлаа эцэслэн шийдвэрлэхээс аргагүй юм. Чуулганы хуралдаан гишүүдийн үг хэлэх горимоор үргэлжилж байна
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.