Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 09, 2026
Ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан Японы эрх баригч Либерал Ардчилсан нам (LDP) парламентын доод танхимд 465 суудлаас 316-г авсан нь түүхэн дээд амжилт боллоо.
Либерал Ардчилсан Нам сонгуульд ялснаар засгийн газар эдийн засгийн болон худалдааны бодлогоо ил тод болгож, татвар бууруулах, төсвийн зардлыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих ажлуудыг хурдан эхлүүлэх боломж бүрдэж байгааг эдийн засгийн шинжээчид онцолж байна. Энэ нь зах зээлд тогтвортой байдал бий болгох, хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөө үзүүлэх юм.
Mizuho Securities компанийн шинжээч Шоки Омори “Энэ ялалт зах зээлд эерэг дохио өгч, улс төрийн тодорхой бус байдлыг арилгалаа” гэжээ. Түүний хэлснээр, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нам парламентын бүрэн хяналтыг авч, бодлогоо саадгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.
Такаичи сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татварыг бууруулах, бизнесийг дэмжих, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг тогтворжуулах зэргийг тусгажээ. Харин иргэд одоо шинэ Засгийн газар бодлогоо хэр хурдан, үр дүнтэй хэрэгжүүлэхийг ажиглах л үлдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.112] ・ 30 өдрийн өмнө Хариулах
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM