Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн энгийн үйлдэл олон нийтийн хайрыг татжээ

Л.Дэлгэрмаа
07 сарын 09, 2026

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён болон тэргүүн хатагтай Ким Хе Гён нарын  энгийн, халуун дулаан харилцаа олон нийтийн сүлжээнд анхаарал татжээ.

Тэд хэдхэн хоногийн өмнө Солонгосын дайнд оролцсон ахмад дайчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон аж. Үүний дараа Сувон хотын Палдалмун хэмээх зах дээр урьдчилан зарлалгүйгээр очсон байна.

Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгт тэргүүн хатагтай Ким Хе Кён нэгэн худалдаачаас барааны үнийг асуухад Ерөнхийлөгч И Жэ Мён шууд л түрийвчээ гарган төлбөр төлөх гэж буй агшин гардаг. Ердөө хэдхэн секунд үргэлжилсэн энэ үйлдэл жирийн нэгэн эхнэр, нөхөр хоёрын өдөр тутмын дотно харилцааг санагдуулсан аж.

Ямар нэгэн тавилтгүй энэ зураглалыг “солонгос романтик киног санагдуулам” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Зарим нь уг үйлдлийг эхнэрийнхээ сонирхсон зүйлийг анзаардаг нөхрийн үйлдэл хэмээн бичжээ.

Тэргүүн хатагтай Ким Хе Кён мөн зах доторх гоо сайхны барааны дэлгүүрээр орж гарын тос худалдан авч, худалдаачидтай яриа өрнүүлсэн аж.

Эх сурвалж: menafn.com


Орчуулсан С.Мишээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.