МОСКВА/РИА Новости/. Өглөөний цайгаа уухгүй байх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ талаарх судалгааг Америкийн зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлжээ.

Санал асуулгад 40-75 насны 6.5 мянга гаруй хүн оролцож, мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийсэн байна. 

Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс таргалалт, холестерины түвшин нэмэгдэх, цусны даралт ихсэх, бодисын солилцооны хам шинж, хоёрдугаар төрлийн чихрийн шижин зэрэгт өртөх аюултай байдгийг судлаачид илрүүлжээ. Эдгээр хүчин зүйл нь зүрх судасны өвчтэй болоход нөлөөлдөг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг