Саруулын Ариунжаргал
03 сарын 11, 2019
Кристал Дэвис гэгч эр цахим ертөнцөд өөрийн гайхамшигт түүхээсээ хуваалцсан байна. Тэр 1 жилийн өмнө томуу өвчнөөр өвчилжээ. Маш олон янзын эм уусан боловч ямар ч үр дүнгүй байв. Тэгтэл танил эмэгтэй нь түүнд өглөө бүр лимон, зөгийн бал хольсон бүлээн ус ууж байхыг зөвлөжээ.
Кристал эхэндээ зөвлөгөөг нь нэг их ойшоохгүй байсан боловч хэсэг бодсоны эцэст туршиж үзэхээр шийдсэн гэнэ. Түүний өвчин бүрэн эдгэрчээ. “Шидэт ундаа” түүнд маш их таалагдсан тул тэр эрүүл болсныхоо дараа ч гэсэн өдөр бүр уудаг болж. Бүтэн 1 жилийн турш Кристал лимон, зөгийн балтай усыг тогтмол уусны эцэст түүний биед дараах өөрчлөлтүүд гарчээ:
#1. Бүтэн жилд нэг ч удаа ханиад хүрээгүй, ходоод нь өвдөөгүй
Ханиад, томууны эхний шинж тэмдэг илэрсэн даруйд тэрээр эмийн сан орж эм, витамин худалдан авдаг байсан. Ардын уламжлалт анагаах ухааны аргууд үр дүнтэй байдгийг Кристал ухаараагүй явжээ. Харин одоо түүний толгой өвдөхөө больж, бүтэн жилийн турш нэг ч ханиагаагүй. Одоо Кристал “шидэт ундаагаа” хаа явсан газраа авч явдаг болсон.
#2. Өглөөний кофе уухаас татгалзсан ч нойрноосоо амархан сэрдэг болсон
“Шидэт ундаа” түүнийг кофены хамаарлаас ангижруулж чаджээ. Улмаар Кристал улам их эрч хүчийг мэдэрч, өглөө бүр инээмсэглэж байгаа. Өглөөгүүр уцаартай байж, тавгүйтэх мэдрэмж төрдөг байсан бол таагүй мэдрэмжүүд одоо ор мөргүй арилжээ.
#3. Түүний гэр бүлийн хүмүүс улам эрүүл болсон
Кристал гэрийнхэндээ уг ундааг уухыг санал болгосон бөгөөд тэд ч мөн адил жилийн турш ханиад, томуу тусаагүй гэнэ. Уг “шидэт ундаа” хэрхэн үйлчилдэгийг тэр мэдэхгүй байсан ч үр дүн нь нүдэнд илт байв. Түүнд маш үнэтэй зөвлөгөө өгсөн тэр эмэгтэйд Кристал үргэлж талархаж явах болно гэдгээ хэлжээ.
“Шидэт ундаа” бэлтгэх арга
1 аяга шидэт ундаа бэлтгэхийн тулд: Тал лимоны шүүсийг шахаж, 1 цайны халбага зөгийн бал нэмээд дээрээс нь бүлээн буцалсан ус хийж хутгана. Өглөө бүр сэрсэнийхээ дараа өлөн дээрээ ууж хэрэглэнэ.
Хэрэглэж буй зөгийн бал, лимоноос шалтгаалан бэлтгэх бүрт ундааны амт өөр өөр болохыг анхаарна уу. Заримдаа исгэлэн амтагдаж, заримдаа нялуун болдог.
Уг ундааг хүний биед чухам яаж үйлчилдэгийг олж мэдэхийн тулд Кристал төрөл бүрийн анагаах ухааны сонин сэтгүүл уншиж, мэдээлэл цуглуулжээ. Түүний олж мэдсэнээр лимон ба зөгийн бал нийлэхээрээ хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, бүдүүн гэдсийг цэвэрлэдэг.
Лимон нь ходоодны хүчил ялгаруулахад нөлөөлж, улмаар хоол хүнс бүрэн боловсрогдож, тэжээллэг бодисууд гэдэсний ханаар сайн шимэгддэг. Зөгийн бал бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул төрөл бүрийн халдвар авах эрсдэлийг бууруулж чадна. Зөгийн бал хор гадагшлуулдаг тул жингээ барихад тустай юм.
Мөн шээс хөөх үйлчилгээтэй тул шээсний замын халдвар, циститээс урьдчилан сэргийлнэ. Шидэт ундааг тогтмол хэрэглэснээр арьс эрүүл, толигор харагдана.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.