Б.Одсүрэн
04 сарын 04, 2021
Амжилтад хүрсэн олон хүн “Өглөөг дийлж чадвал өдрийг дийлнэ” гэж хэлдэг. Өглөө эрт босох нь зарим хүнд хэцүү байдаг бол заримд нь амархан.
Эрт босох нь дадал зуршилтай ихээхэн холбоотой. Дадал зуршлыг өөрчлөх хэцүү. Нэг шөнийн дотор л өөртөө шинэ дадал зуршил бий болгоно гэдэг боломжгүй. Үүнд цаг хугацаа, сахилга бат, идэвхжүүлэлт хэрэгтэй болно.
Тэгвэл өглөө эрт босохын 10 давуу талыг хүргэж байна.
1. Бүтээмж - Өглөө эрт боссоноор чухал бөгөөд цаг их авдаг ажлуудаа амжуулах илүү цагтай болно гэсэн үг. Энэ үед анхаарал сарниулах, төвөг болох зүйл бараг байхгүй учир ажлаа ч мөн үр дүнтэй хийх боломжтой.
2. Стресс бага - Аливаа юманд яарах, сандрах нь стрессийг ихэсгэнэ. Стресстсэн үедээ хүн чухал зүйлээ мартдаг.
3. Өглөөний цай - Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол. Өглөө эрт боссоноор өөртөө эрүүл, тэжээллэг өглөөний хоол бэлдэх цаг гаргах боломжтой юм. Энэ нь өдрийн турш эрч хүчтэй байхад туслана.
4. Нам гүм цаг - Хүүхдүүдтэйгээ дуу чимээ ихтэй амьдардаг бол өглөө эрт босч, өөртөө хэрэгтэй нам гүм ганцаараа мөчийг бүрдүүлэх боломжтой.
5. Зорилгынхоо араас явах - Бүтэмжтэй амьдралын гол түлхүүр бол илүү ихийг бүтээх. Өглөө эрт боссон илүү цагаа өөрийнхөө зорилгод ашиглаарай.
6. Дасгал хийх цаг - Фитнест явах, гүйх, алхах, гэрийн йога хийх зэрэг олон арга бий. Энэ цагийг дасгал хийх боломж болгон ашиглаарай.
7. Нар мандахыг харах - Хамгийн сүүлд хэзээ эрт босч нар мандахыг харсан бэ? Амрах, алжаал тайлах нь цаг гарздах биш юм. Энэ цаг мөчийг бясалгал, амьсгалын дасгал хийхэд ашиглаарай. Энэ нь нийлээд өдрийн туршид хэрэг болох амар амгалан байдлыг бий болгох юм.
8. Анхаарлаа төвлөрүүлэх - Өглөө эрт босох нь анхаарал төвлөрүүлдэг байна. Хамтран ажиллагсад, хүүхэд, гэр бүлийн гишүүд, уулзалт гээд анхаарал сарниулах зүйл өглөө бараг байхгүй.
9. Хувийн сахилга бат - Өглөө эрт босч, сэрүүлгээ дагахад маш их сахилга бат, өөрийгөө ялан дийлэх чадвар шаардлагатай. Өглөө эрт босох дадал зуршлыг суулгаснаар өөртөө нэг төрлийн хувийн сахилга бат суулгаж байна гэсэн үг юм.
10. Нойрондоо сайн болно - Өдөр бүр нэг цагт орондоо орж, босч байвал өөрийн хэмнэлдээ орно. Ингэснээр унтахдаа ч илүү сайн амарч чадах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.