Б.Баясгалан
04 сарын 14, 2020
"Улаанбаатар Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ" гэсэн баттай эсэх нь тодорхойгүй мэдээлэл өнөөдөр цахимд цацагдсан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар Сонгдо эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд коронавирусийн түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Нэг нь хавдрын улмаас тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80 орчим насны иргэн.
Өндөр настай иргэний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үдэ явсан. Гуравдугаар сарын 20-ны үеэр өвөө дээрээ очсон гэсэн учир тест тавьж үзсэн байна. Өндөр настныг Улаанбаатар Сонгдо эмнэлгийн тусгаарлах өрөөнд тусгаарлан, ПиСиАр шинжилгээний дээж авсан.
Нөгөө хүн нь амбулятороор үзүүлж байсан бөгөөд түргэвчилсэн тест тавьж үзэхэд мөн эерэг гарсан учир ХӨСҮТ-д тусгаарласан" хэмээлээ.
Хурдавчилсан шинжилгээний хариу буруу гарах магадлалтай тул ПиСиАр аппаратаар нягтлан шалгадаг. Дээрх 2 хүний хариу маргааш гарна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.