Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.23/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.264 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.103, Ховдод 4, Завханд 49, Эрдэнэтэд 15, Өвөрхангайд 13, Сэлэнгэд 2, Архангайд 3, Төв аймагт 36, Дархан-Уулд 30, Дундговьд 4, Хэнтийд 1, Хөвсгөлд 1, Булганд 1 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.893, Улаанбаатар хотод нийт 24.244 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 27.956 боллоо. Тэдний 14.258 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Найман хүн нас барж, нийт нас баралт 69 боллоо.

Одоо нийт 4.127 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 64, хүнд 351, хүндэвтэр 1.374, хөнгөн 2.338 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор илэрч байна.

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс 
  • 4 дүгээр сарын 19-нд 889 хүнээс
  • 4 дүгээр сарын 20-нд 1.311 хүнээс
  • 4 дүгээр сарын 21-нд 1.169 хүнээс 
  • 4 дүгээр сарын 22-нд  1.328 хүнээс 
  • 4 дүгээр сарын 23-нд 1.264 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.